Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

Төрийн албан хаагчдын хойд бүсийн зөвөлгөөн

2023-09-18 244
Сургалт зөвлөгөөнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Рэнчинлхүмбэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулсан бөгөөд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 13, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч 4, Ханх сумаас 13, Баянзүрх сумаас 10, Улаан-Уул сумаас 11, Цагааннуур сумаас 10, Рэнчинлхүмбэ сумаас 19 нийт 80-аад хүн оролцлоо. Хойд бүсийн сумдын тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилго, зорилтын талаар санал бодлоо хуваалцав.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IX хуралдаан

2023-05-19 209
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 12 -ны 11 цагт эхлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчдөөс 13 төлөөлөгч ирж ирц 62%тай хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Урилгаар байгаль хамгаалагч Г.Хишигсүрэн оролцов. 1.Сумын ИТХ-ын 2023 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд санал оруулах, хэлэлцэх тухай. 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3.Байгаль хамгаалах тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн тайлан хэлэлцэх тухай 4. Ойн мэргэжлийн ажлын 2022 оны тайланг хэлэлцэх тухай 5. Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан,хөрөнгө актлах дахин үнэлэх, санал дэмжих тухай.
khural.mn

сумын ИТХ-ын 8 дахь удаагийн анхудугаар хуралдаан

2020-12-07 1002
Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн тухай ИТХ-ын нарийн бичгийн дарга К.Одгэрэлийн илтгэлээс
khural.mn

Анхдугаар хуралдаан

2020-11-01 914
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн хуралдааны тогтоолын төслүүд

ханх сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн

2020-09-07 961
Ханх сумын Сонгуулийн хороо нь 2020.08.12-ны өдрийн аймгийн сонгуулийн хорооны тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан..

Шинэ багийн анхдугаар хуралдаан

2019-11-19 836
МУЗЗНДНТУ-ын тухай хуулийн 4.2 дахь заалтын дагуу багийн иргэд та бүхнийг саналыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэн 2018.12.05 ны 12 тоот хуралдааны тогтоолоор Тураг Турт Хороо “багийн зарим хэсгийг нэгтгэн “Баясгалант 4-р баг байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэн сумын ЗД-ын 2019.10.29 ны А\ 97 тоот захирамжаар зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах, мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий 5 гишүүнтэй ажлын хэсгийг томилон ажиллалаа. Нийт 274 сонгогчийн нэрсийн жагсаалтыг эцэслэн баталгаажуулсан
khural.mn

Зарц удирдагч “ ТББ-ын удирдагч Ж.Баяраа багшийн “Өөдрөг эмэгтэй” “Дуулгавартай эмэгтэй, “Хайр дүүрэн бүсгүй “зэрэг сэдвүүдээр

2019-11-19 274
Сумын ИТХ-ын даргын санаачлагаар “Зарц удирдагч” ТББ-ийн захирал Ж.Баяраа , Мөрөн сумын “Эх дэлхий элбэрэлт ээж” ТББ-ын тэргүүн Б.Ундармаа сумын Засаг даргын орлогч Э.Амарсанаа ,Хилийн... дугаар заставын захирал Г.Нямтайван багийн засаг дарга нарыг урилгаар оролцуулан сумын нийт эмэгтэйчүүд .эхчүүд 120 гаруй төрийн ба төрийн бус байгууллага,бизнес эмэгтэйчүүдийн төлөөлөлийг хамруулсан сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 04 –ноос 06 ны өдөр хүртэл 2 өдөр зохион байгууллаа. Мөн эмэгтэйчүүдийн боловсролын дээшлүүлэх нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, манлайлагч удирдагчдыг хамруулсан эмэгтэйчүүдийн чуулганг энэ үеэр хамтран хөдөө багийн эмэгтэйчүүдийг татан оролцуулсан үр дүнтэй арга хэмжээ болсон.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан

2019-09-30 232
Сумын ИТХТ-ийн хуралдааныг 2019.09.12 ны 11 цагт 71%ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ: 1. ЗДТГ-ын ажилчдын тайлан сонсох 2. ОНХС ба СХС ГЗБ-ын талаар мэдээлэл сонсох 3. Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай 4. Хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэх ажил үүргийн хуваарь батлах тухай

наадам

2019-07-19 248
тус сумын баяр наадам 2019 оны 07 сарын 10,11 ны өдрүүдэд ёслол төгөлдөр болж өннгөрлөө Энэ үеэр Ахан аймгийн зочид төлөөлөгчид урилгаар оролцож хүндэтгэл үзүүллээ.

ЭМЭГТЭЙЧҮҮД МАНЛАЙЛАЛ 2019" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО. 2019-07-01 10:48Эмэгтэйчүүдийн зөвлөл

2019-07-02 271
019 оны 06 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод болсон "Эмэгтэйчүүд МАНЛАЙЛАЛ 2019" үндэсний чуулганы үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын дарга Занданшатар нээв. "Эмэгтэйчүүд МАНЛАЙЛАЛ" чуулган маш их өгөөжтэй, халуун дулаан, сайхан чуулган боллоо. Үндэсний чуулганд "МЭДЭХ ЭРХИЙГ ТАНЬ ХАМГААЛНА" илтгэл тавьж Хөвсгөл аймаг, сумдуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагууд болон боловсон хүчний манлайлал болж чадсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Номиндоо ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүье. "Эмэгтэйчүүдийн манлайлал 2019" үндэсний чуулганд оролцогч бүсгүйчүүддээ ард иргэддээ мэдээлэл түгээх ажилд санаачлага гаргаж, нийгмийн баялгаас тэгш хүртээх боломжийг нээж өгөх гүүр болж ажиллахыг УРИАЛСАН уриалга гарган баталлаа.

УРАН ДӨШ ЗУСЛАН

2019-07-02 248
Аймгийн Улаанзагалмайн хороотой хамтарч ЕБС-ийн ахлах дунд ангийн сургагчдын "Уран дөш" пионерийн зусланд хамрууллаа.

хөвсгөл нуурын тахилга

2019-06-13 245
ймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор Хөвсгөл нуурын дэлгэр их тахилгыг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ сум- Хатгал тосгон, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумдад зохион байгуулах шийдвэр гаргалаа. Богд хаант Монгол улсын үед буюу 1800-д оны сүүлээр Хөвсгөлийн дархадын хотгорт орших Зөөлөнгийн хүрээний лам хуврагууд болон Даян дээрхийн "Дээрхийн хүрээ"-ний лам хуврагууд хамтран далай ээжийн тахилгыг зуны дунд сарын шинийн 15-ны өдрийг товлон Хөвсгөл нуурыг тойрсон Дөрвөн сант уулыг ёсчилдог байжээ. Энэхүү дөрвөн сант уулс нь одоогийн Ханх сумын Их сант, Чандмань-Өндөр сумын Сант толгой, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны Дунд Сант, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн давааны Бага Сант гэсэн газрууд юм. Байгалийн аялал жуулчлалын үнэт өв болох Хөвсгөл нуурыг зорин ирэх аялагчдын чиг хандлагыг соёлын аялал жуулчлалын брэнд үүсгэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж уг арга хэмжээг цаашид Хөвсгөл нуурын зуны аялал жуулчлалын нээлт байдлаар жил бүр дээрх тахилгыг зохион байгуулах ажээ.
khural.mn

төлөвлөгөө

2019-06-11 269
Сумын ГХУСАЗСЗ-ийн 2019 оны төлөвлөгөөг батлав
khural.mn

судалгаа хүргүүлэв

2019-06-11 242
Хамаарал бүхий этгээдийн судалгааг хүргүүлэв
khural.mn

ОНХС-ийн сургалт

2019-06-11 259
сумын ИТХ-ын ажлын алба ЗДТГ ГХУСАЗСЗтэй хамтран Хөдөөгийн багуудад болон ЕБС-ийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж сургалтын үйл ажиллагаанд 200000 төгрөг зарцуулсан
khural.mn

миний бүтээл 2019 он

2019-06-11 256
хүүхдэд хамгаалал өрхийн хөгжлийн дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд жил болгон уламжлал болгон 3 дахь удаагаа СӨБ-ын хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж түрүүлсэн байр эзэлсэн хүүхдүүдийн ОУХЭХ баярын өдрөөр шагнаж урамшуулав

Шинэ Тамгын газар

2019-05-08 260
Сумын засаг даргын Тамгын газрын шинэ барилгын шавь тавих үйл ажиллагаа

тэргүүлэгчид

2019-04-17 281
сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2019 оны 04 сарын 09 ны 16 цагт хуралдаж ээлжит хуралдааны тов хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

ээлжит 5-р хуралдаан

2019-04-17 223
сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 5-р хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15 ны 14 цагт сумын соёлын төвд 14 төлөөлөгчид ирж 60 % ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Орон нутгийн давсан орлогыг зарцуулах тухай . \ Хөрөнгө оруулалт, СХС ,ОНХС-ийн зарцуулагдаагүй үлдэгдлийг зарцуулах тухай. \Сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар, санхүү албаны дарга Н.Нямбаяр\ 2. Автомашин, квадратцикль, моторт ба моторгүй завьнаас хураах хураамжийн хэмжээг хэлэлцэн шийдвэрлэх \Сумын ЗД-ын орлогч дарга Э.Амарсанаа\ 3.Орон нутгийн Авто зам ашигласны төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай. 4 Ундны ус эх үүсвэр нуурын усанд ил задгай орохыг хориглох тухай 5.Олон нийтийн байцаагч ажиллуулах \ Хогны сахиул\ сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар\ 6.Цаг үеийн асуудлууд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%