Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

Гашгаас хамгаалах сургалт

2019-04-04 224
Долоо хоног бүрийн сүүлийн өдөрт мэдээний цаг хийж байхаар шийдвэр гарсны дагуу сумын соёлын төвд багйалт орчны тасаг ЗДТГ-ын ДАЭЗССХМ, СӨБ, ЭМТ Онцгой байдлын алба, цагаагийн хэсгээс сургалт мэдээллийг ТАХ-дын дунд хийлээ.

Сүүтэй бурхад

2019-04-04 253
ОУЭЭ-ийг хамгаалах өдөрт зориулсан сумын шилдэг ээжүүдийг шалгаруулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад гавьяаныхаа тэтгэвэрт гарсан Д.Саранцэцэгийн гэр бүл үр хүүхдүүдийн хүндэтгэлийн тоглолт соёлын төвд болж өндөрлөлөө.

МУЗН

2019-03-14 296
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 100 жил Хөвсгөл аймгийн Улаан Загалмайн хорооны 80 жилийн ойн хүрээнд хүүхдүүдийнхээ дунд "Гар зураг", "Шүлэг"-ийн уралдааныг зарлажээ.

Инээдмийн баяр

2019-03-11 849
Инээдмийн баяр угтсан арга хэмжээг сумын соёлын төвийн хамт олон санаачлан зохион байгуулж Хөгжөөнт уралдаант авхаалж хүч авьяас чадвар шаардсан тэмцээн албан байгууллагуудын дунд явуулж ИТХ,ЗДТГ-ын Сүлд баг оролцож тэргүүн байр эзэллээ.

туршлага солилцох

2019-03-11 186
Ханх сумын ИТХ-ын төлөөлөгчид Цагааннуур сумын ИТХ-ын алба ЗДТГ-ын албатай туршлага солилцож мөсний сумо, гар бөмбөгийн уралдаан мөн орой нөхөрсөг уулзалт хийж урлагийн арга хэмжээг зохион байгууллаа.
khural.mn

ОУЭЭХ өдөр

2019-03-05 184
сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хуралдаж цаг үеийн асуудлууд болон эмэгтэйчүүдийн баярын өдрөөд зохион явуулах арга хэмжээний удирдамжийг батлуулж ажил зохион байгуулах ажлыг эхлүүллээ.

тэргүүлэгчид

2019-02-22 169
Сумын ИТХТ-ийн хуралдааныг 75%-ын ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1. Эхийн алдар одонд тодорхойлох тухай 2. Эрх зүй сургалт сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай 3. ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийн дэмжих жил

2019-02-22 192
өвсгөл аймаг 2019 оныг "Хүүхэд хамгаалал - Өрхийн хөгжлийг дэмжих" жил болгон зарласан.Ханх сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс санаачлан нэрлэсэн жилийн нээлтийг "Зорилтот өрхүүдийг чадваржуулах, хүүхэд хамгаалал өрхийн аюулгүй байдлыг хангах эрсдлийг бууруулж, хорт зуршил архины хамаарлаас иргэдийг татгалзах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгч хүмүүсийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх сургалт зөвлөгөөнийг "Энгүйнаран" ТББ-н удирдагч Д.Санчирдоржийг урилгаар оролцуулан ЗДТГазар албан байгууллага, нийгмийн ажилтнуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

2012 онд ИТХ-д МАХН-аас нэр дэвшигчид

2019-02-12 459
ИРГЭДИЙН оролцоо -Шударга төр-Шинэ хөгжил

2018 оны тайланчлал

2019-01-07 192
Жил бүрийн оны эцэст сумын ИТХТ-ийн үйл ажиллагааны тайланг хөдөө багуудаар явж тайлагнаж мөн шинэ оны шилдэгүүдийг тодруулан урамшуулж ажилладаг. Үүний үр дүн гэвэл иргэд төртэйгөө ойрхон ялангуяа НӨУЁБ-ын үнэлэмж дээшилдэг.

НӨУЁ-ны мэдээ

2019-01-07 164
2018 оны ИТХ-ын үйл ажиллагааны мэдээ

сумын ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан

2018-12-21 161
Ханх сумын ИТХ-ын ээлжит IV хуралдаан 2018.12.19 ны 11 цагт соёлын төвд хуралдаж 75%ийн ирцтэй 9 асуудлыг амжилттай хэлэлцэж өндөрлөв. Уг хуралдаанаар: 1. Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, үр дүн цаашдын зорилт \ 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах тухай \ сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар\ 2. Сумын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн 2019 оны үндсэн чиглэлийг батлах тухай.\Сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар ЗДО Э.Амарсанаа\ 3 .Сумын 2018 оны төсвийн өнөөгийн байдал 2019 оны төсөв хэлэлцэн батлах тухай. \Засаг дарга Б.Эрдэнэбаатар Санхүү албаны дарга Н.Нямбаяр\ 4. Албан байгууллагын дарга эрхлэгч нарын төсвийн талаарх товч мэдээлэл 5. Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.\ Б.Эрдэнэбаатар газрын даамал Б.Оюунчимэг\ 6 .2019 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай . \ БОТасаг БОУ\ 7. Газрын хувь хэмжээг тогтоох тухай \Газрын даамал Б.Оюунчимэг\ 8. Малчны бүлгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлах тухай \Төслийн ажилтан Б.Уянга\ 9. Хог хаягдлын бүлгийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх Төслийн ажилтан Б:Уянга\ ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгчид

хөдөө багуудад

2018-11-27 180
2018.12.26 наас 2018.12.29 хүртэл сумын ИТХ төлөөлөгчид БИНХ-ын дарга нартайгаа багуудаад явж 2018 онд хийсэн ажлынхаа тайланг тавьдаг үнэлэлт дүгнэлт авдаг.

хүүхдийн сэтгэх чадвар

2018-11-23 206
үе үеийн пионерийн удирдагчдыг хүүхдийн сэтгэх чадварын уралдаанд оролцуулан ЕБС-ийн дунд арга хэмжээ зохион байгуулахад хүүхдийн элчээр томилогдсон ИТХ-ын дарга оролцов

төр иргэний гүүр төлөөлөгчдийн манлайлал 2018 он

2018-11-23 181
зөвөлгөөний дараа ханх сумын ИТХ-ын төлөөлөгчид байгууллагын уран сайханчтай хамтран сумдынхаа төлөөлөгчид хүндэтгэлийн тоглолт тоглож үзүүллээ.

төр иргэний гүүр төлөөлөгчдийн манлайлал 2018 он

2018-11-10 196
Төр иргэний гүүр төлөөлөлгчдийн манлайлал сэдэвт арга хэмжээ Эг-Үүр Чандмань -Өндөр Цагаан -Үүр Ханх сумуудын нийт 92 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай болж өндөрлөж манай сум дэд байранд шалгарлаа

оюунтан залуус

2018-11-01 182
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч ханх сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар тойрогтоо ажиллах төсвөөсөө 500.000 төгрөгийг ханх сумын оюутан залуусуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг УБхотноо зохион байгууллаа. Уг тэмцээний арга хэмжээнд ЗДО Э.Амарсанаа миний бие К.Одгэрэл нар оролцож шагналыг гардууллаа.

төр иргэний гүүр

2018-10-31 173
төлөөлөгчдийн манлайлал" зөвөлгөөн угтаж ГХУСАЗСЗ-өөс хүүхдийн оролцооны байгууллагуудын дунд Дэвжээ гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%