Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

Төрийн албан хаагчид

2018-10-27 204
Хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвөлгөөнд хамт олноороо оролцов

намрын ногоон өдрүүд

2018-10-22 213
ахмадын баярын өдрийг тохиолдуулан сумын иргэдийн дунд сумын шилдэг бүтээгдэхүүн брендүүдийг баг бүрээс тодорхойлон ажлын хэсэг шалгарууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн зөвөлгөөн

2018-10-21 170
Монголын эмэгтэйчүүдийн чуулганд аймаг сумдаас ирсэн 3000 төлөөлөл UBП -д хуран чуулганд нийгмийн өмнө тулгамдаад байгаа эхчүүд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн талаар олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

намрын ногоон өдрүүд

2018-10-21 183
Сумын бренд бүтээгдэхүүн Намрын ногоон өдрүүд арга хэмжээг сумандаа зохион байгуулж Тураг 1-р багийн сүүн ааруул, Туртт багийн ээзгий Турт багиййн оёдол наамал бүтээгдэхүүнүүд шалгарч гарын бэлэг өргөмжлөл өгч хүндэтгэл үзүүллээ.

ахмадын баяр

2018-10-17 176
Сумынхаа ахмадын баярыг ёслол төгөлдөр хүлээн авч бүх байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ Мөн оройн цэнгүүний арга хэмжээнд ахмад буурлууд маань авьяас,чадвар хурд хүчээ сорин тэмцээнд амжилттай оролцлоо.

Монголын багш нарын баяр

2018-10-17 182
ЕБС-аас зохион байгуулсан багш нарын баярын ойг угтсан шинэлэг ажил "Эцэг эхийн нэг өдөр" арга хэмжээнд нийт 40 гаруй аав ээжүүд багш болж үйл ажиллагаа үр дүнтэй болж өндөрлөө. Дараа хамтарсан үдшийн цэнгүүн болж багш нарыгаа баярлуулж бэлэг солилцлоо. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах мөн ажилчдыг хамруулсан арга хэмжээг өргөн дэлгэр явуулах болно гэж сургуулийн бага боловсролын менежер Ц.Саруул-Заяа нийгмийн ажилтан Б.Содном нар төлөвлөсөн тухайгаа эцэг эхчүүдийн сумын удирдлагуудын дунд уриаллаа.

. галт санаачлага 2018 он

2018-06-24 185
Хөвсгөл аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тэргүүн туршлага солилцох “Галт санаачилга-2018” уулзалт зөвлөгөөн 2018.06.18-20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Галт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Анх “Эрдэнэбулган санаачилга-2014” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ Хөвсгөл аймгийн сумдын ИТХ-ын байгууллагуудын үйл ажиллагааны арга туршлагаа солилцдог, тулгарч буй асуудлаа нээлттэй хөндөн ярилцаж гарц шийдэл хайдаг ажил хэрэгч, уулзалт зөвлөгөөн болон төлөвшжээ. Өмнө нь Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Ханх сумдад зохион байгуулагддаг байсан уг арга хэмжээг энэ онд Галт сумын ИТХ-аас өөрийн суманд зохион байгуулах саналыг гаргаж зохион байгуулалт, дэг журам сайтай, олон шинэлэг үйл ажиллагааг хөтөлбөртөө багтаан амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Баттогтох,Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн нар мөн оролцож Нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгамдаж буй асуудлаас гадна ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо солилцсон байна. Мөн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдыг шалгаруулж шагнаж урамшуулсан бөгөөд Тэргүүний сумаар Тариалан сумын ИТХ, Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг удирдагчаар Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Галт сумын ИТХ-ын дарга И.Амгаланбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлаараа Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумдын ИТХ, шилдэг удирдах ажилтнаар Арбулаг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа, Эрдэнэбулган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун, шилдэг Иргэд нийтийн хурлын даргаар Тариалан сумын ИНХ-ын дарга Ч.Батдорж, Цагаан нуур сумын ИНХ-ын дарга М.Түвшин тус тус шалгарсан байна. Арга хэмжээний үеэр Галт сумын халуун рашаанд сумдыг бүс бүсээр нь хуваан 7 бүс болгож гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1-р байранд Тэс бүс, 2-р байранд Эг бүс, 3-р байранд Төвийн бүсүүд тус тус байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн зөвлөл 2анхдугаар чуулган

2018-06-24 177
Ханх сумын эмэгтэйчүүдийн чуулганыг ИТХ-ын албатай хамтран зохион байгуулж сумын хэмжээнд болж албан байгууллага ААН иргэдийг төлөөлсөн манлайлагч эмэгтэйчүүд оролцсон зөвөлгөөн амжилттай болж өндөрлөлөө. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоог хангах тэдний дуу хоолой болж ажиллах нь чухал зорилго юм.

Миний бүтээл гар зургийн уралдаан

2018-05-28 178
Бүрэн хаан хүүхдийн цэцэрлэгтэй хамтран жил бүр уламжлан зохион байгуулдаг "МИНИЙ БҮТЭЭЛ" өгөдсөн зургийг өнгө ялган ажиглаж будах зургийн уралдааныг байр эзлүүлэн дунд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг сумын ИТХ-аас ивээн тэтгэж шагнаж урамшуулдаг. Нийт 21 хүүхэд 2 багшийг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

алдарт эхийн одон

2018-05-27 172
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 55 тоот зарлигаар "Эх Алдарт " 1, 2 дугаар одонгоор шагнуулах эхийн нэрсийг танилцуулж байна.Үүнд: Н.Тэрбиш Б.Болормаа .Л.Мөнхэрдэнэ Т.Отгонтуяа Т.Март нарын эх алдар эхийн 2 - одонгоор шагнагдлаа.

Ахмадын чуулган

2018-05-21 179
2018 оныг Хөвсгөл аймаг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд 5 дугаар сарын 11-15-ны хооронд Ахмадын байгууллагын 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ хүрээнд "Аймгийн ахмад настны чуулган"-ыг 2018-05-14-ний өдөр зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцлоо. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг чуулганы индэр дээрээс ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын мэндчилгээг уламжилан баяр хүргэлээ. Чуулганы үйл ажиллагаанд 10 гаруй мянган ахмадаа төлөөлж 23 сум 1 тосгоноос 300 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцсон. Ахмадууд маань урлаг спортоор өрсөлдөж, хийсэн бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргалаа. Нэгдсэн арга хэмжээнүүдэд ахмад настнууд авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Мөрөн сум, 2-р байрыг Бүрэнтогтох сум, 3-р байрыг Тариалан сум, тусгай байрыг Цагаан уул, Ренчинлхүмбэ сум тус тус эзэллээ. Үргэлжлүүлээд 30 жилийн ойн баярын хурлаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын мэндчилгээг хүргэж гарын бэлэг хүргүүлснийг гардуулах үйл ажиллагаа явагдаж үргэлжлээд Аймгийн ИТХ-ын болон Засаг даргын жуух, баярын бичгээр ахмадуудынхаа төлөөллөөс шагнаж шагналын хур буулаа.

Хүүхдийн чуулган

2018-05-20 172
Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Хөгжилд хамтдаа" аймгийн хүүхдийн IX чуулганы үйл ажиллагаа нутгийн удирдлагын ордны "Соёмбо" танхимд явагдаж байна. Уг чуулганы гол зорилго нь хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлэхэд чиглэгдэх бөгөөд чуулганы хуралдаанаар оролцогч төлөөлөгчид: - Чуулганы төлөөлөгч хүүхдүүд язгуур 4 эрхийн бүлэгт хамаарах асуудлаар үнэлэлт өгөх - Анхаарах асуудлаар шаардлага гаргах - Олон нийт болон шийдвэр гаргах түвшинд хандан хүүхдийн эрхийн тодорхой нэг асуудлаар уриалга гаргах - Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд тулгамдаж буй онцлох нэг асуудлыг хамтдаа сонгон, хүүхдийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх хөдөлгөөн үүсгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм байна. Уг чуулганд Ханх сумын төлөөлж тэргүүний , сурагчид оролцлоо.

Хөвсгөл Завхан Орхон Дархан-Уул аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт

2018-04-29 176
Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт зориулсан "Нутгийн өөрийн удирдлага: Бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт" сэдэвт богино хугацааны сургалт 2018 оны 4 сарын 16-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтаар төрийн албаны шинэчлэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үзэл баримтлал төсвийн ил тод байдалд ИТХ-аас хэрэгжүүлэх хяналт, бодлогын баримт бичгийн боловсруулалт, түүнд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр Удирдлагын академийн эрдэмтэн багш нар лекц ярилцлага хийсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

Сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь сэдэвт удирдах ажилтаны зөвөлгөөн боллоо

2018-04-29 164
Мөрөн суманд 2018.04-26наас 2018.04.27 ны өдрүүдэд төрийн албан хаагчдын "сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь" зөвөлгөөн болж Ханх сумаас ИТХ-ын дарга Л.Дуламхүү нарийн бичгийн дарга К.Одгэрэл сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар Тамгын дарга Б.Баасансүрэн нар оролцлоо.

Сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь сэдэвт удирдах ажилтаны зөвөлгөөн боллоо

2018-04-29 214
Сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь" сэдэвт Аймгийн удирдах ажилтны II улирлын цугларалт 2018 оны 04 сарын 27-нд Нутгийн удирдлагын ордны "Соёмбо" танхимд боллоо. Цугларалтанд аймгийн болон сум орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, хэлтэс агентлагийн дарга нар хамрагдлаа. Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг дарга Л.Ганболд нар цаг үеийн мэдээлэл хийлээ.

хаврын баяр арга хэмжээг сумын нийгмийн ажилтан ИТХ ЗДТГхамтарч явган аялал хэлбэрээр зохион байгууллаа

2018-04-14 205
Ханх сумд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн дунд зохион байгуулагдсан "Хаврын баяр"экскурс явган аялалын арга хэмжээ зохион байгуулагдаж,АБ, ААН-үүд хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж оролцлоо.Энэхүү арга хэмжээнд оролцсон бага тамирчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

ИТХ-ын ээлжит бус хуралдаан зараллаа.

2018-04-09 178
Ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв 1.2017 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах тухай 2. Сум хөгжүүлэх сан, болон ОНХС-ийн үлдэгдэл хөрөнгө зарцуулах эрхийг нээх тухай 3.Орон нутгийн орлого болон давсан орлогын дансны үлдэгдлийг зарцуулах тухай. 4. ИТХ-ын төлөөлөгчдийн санал хүсэлтийн хариуг шийдвэрлэн иргэдэд мэдээлэх 5. Албан байгууллагуудын товч мэдээлэл \ 2017 оны үйл ажиллагааны чиглэл, ажлын үнэлгээ, үзүүлэлтүүд, эзэлсэн байр, хүний нөөцийн талаар мэдээлэл 6. Бусад

Гамшигийн бэлэн байдал

2018-03-29 185
Онцгой байдлын дууд дохио зарлан дуудлагаар ханх сумын төрийн албан хаагчид иргэд идэвхтэй цугларлаа.

Байгаль хамгаалах нээлттэй хаалганы өдөр

2018-03-29 179
Усны өдөр 2018.03.21 дэлхий даяар тохиодог тул сумын БХтасаг Цагаан үүр сумын ойн мэргэжлийн ангитай хамтран зохион байгуулахад ИТХ-ын зүгээс оролцлоо.

ИТХТ-ийн 15 дахь хуралдаан

2018-03-29 178
Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2018 .03.30 ны 11 цагт сумын соёлын төвд болно. Хэлэлцэх асуудлууд. 1.2017 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах тухай 2. Сум хөгжүүлэх сан, болон ОНХС-ийн үлдэгдэл хөрөнгө зарцуулах эрхийг нээх тухай 3.Орон нутгийн орлого болон давсан орлогын дансны үлдэгдлийг зарцуулах тухай. 4. ИТХ-ын төлөөлөгчдийн санал хүсэлтийн хариуг шийдвэрлэн иргэдэд мэдээлэх 5. Албан байгууллагуудын товч мэдээлэл \ 2017 оны үйл ажиллагааны чиглэл, ажлын үнэлгээ, үзүүлэлтүүд, эзэлсэн байр, хүний нөөцийн талаар мэдээлэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%