Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

төрийн аланы салбар зөвлөл Ханх суманд ажиллав.

2025-02-27 28
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21 -ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллалаа. Ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн референт Г.Галбаяр ахалж, гишүүдэд Эрүүл мэндийн яамны шинжээч Хандармаа , Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Б.Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Батжаргал , аймгийн татварын газрын дарга Д.Хуншагай нарын бүрэлдэхүүнтэй ажиллав. Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Б.Бямбабаяр, ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэн нартай уулзалт хийж, удирдамжийн агуулга, Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМААС ТОДОРСОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2025-02-27 39
Жаварт өвлийг өнтэй давж, урин хавартай золгох босгон дээр эрдэнэт сүргээ өсгөж, үр шимийг нь дэлгэрүүлэн яваа аварга малчныдаа төр нь хүндэтгэн очиж, алдаршуулдаг уламжлалтай. Хөвсгөл аймгийн Ханх сумын Баясгалант багийн малчин Т.Бямба-Очир гэргий Б.Анхбаяр нарын хотонд аймгийн хурлын Төлөөлөгч Х.Цэнд-Аюуш очин хүндэтгэл үзүүлж, “Аймгийн аварга малчин” хэмээх эрхэм хүндэт шагналыг гардуулан өглөө. Жилийн дөрвөн улиралд буянт мал сүргийнхээ төлөө бие, сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртдэг Эрдэнэт сүргийн эздэдээ баяр хүргэж, Буянт мал сүрэг нь тал дүүрэн өсөхийн ерөөл өргөе

бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн хэлэлцүүлгэ

2025-02-20 6
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого, дэмжлэгийг танилцуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэлэлцүүлэг хийж үйлдвэрлэл эрхлэгчдээ сонсох зорилгоор УИХ- ын гишүүн Д. Батлут гишүүнээр ахлуулсан баг ажиллаж байна✅

Ханх сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн амжилттай боллоо

2025-02-19 8
Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ- ын дарга Д.Пүрэвдорж оролцож мэдээлэл хийлээ. Сумын Зөвлөгөөнөөр: ✅Нэрлэсэн жилийн нээлт хийв ✅Байгууллагуудын үр дүнгийн үнэлгээг хэлэлцэв ✅Сумын Засаг даргаас байгууллагын удирдлагуудтай гэрээ байгуулав ✅Электрон тамхи татахгүй байх уриалга сумын ИТХ- аас гаргав ✅”Дээлтэй өдөр” аяныг сумын Засаг даргаас эхлүүллээ.
khural.mn

Төрийн албан хаагчийн зөвөлгөөн

2025-02-17 44
Төрийн албан хаагчийн зөвөлгөөнд нийт 70 гаруй албан хаагчийн төлөөлөл оролцож мөн аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж ажлын албаны дарга Х.Цэндаюуш нар оролцлоо. Уг зөвөлгөөнд худалдаа эрхлэгчид оролцлоо

Төрийн албан хаагчийн зөвөлгөөн

2025-02-17 50
Төрийн албан хаагчийн зөвөлгөөнд нийт 70 гаруй албан хаагчийн төлөөлөл оролцож мөн аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж ажлын албаны дарга Х.Цэндаюуш нар оролцлоо. Уг зөвөлгөөнд худалдаа эрхлэгчид оролцлоо

Багийн засаг дарга нар томилогдов.

2025-02-10 47
2025 оны 01 дүгээр сарын 6-наас 2025.01.09 нийг дуустал багийн иргэдийн нийтийн хуралдааныг товлон зарлаж багийн засаг дарга нарын сонгууль явуулж олонхийн санал авч дэмжигдсэн багийн засаг дарга нарын ХАСУМ-ыг ажлын 10 хоногт АТГ-т хүргүүлэн хариуг ирүүлсэн 2025.02.10 ны 13 цагт сумын засаг дарга батламжлан томиллоо

ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаан

2025-02-10 51
Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 10 ны өдрийн 11 цагт ирвэл зохих 20 төлөөлөгчдөөс 11 төлөөлөгч буюу 55%ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Уг хуралдаанаар 1. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтанд өөрчлөлт оруулах тухай 2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэн шийдлээ. Урилгаар сумын газрын даамал Т.Нямцэцэг оролцлоо.

Сургалтад хамрагдав

2025-02-03 38
Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга ажлын албаны мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав

Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Ханх суманд ажиллав

2025-01-29 37
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Ханх суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. ✅Сумын төвд спорт заалны барилга шинээр барих; ✅15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсвийг боловсруулж, 2026 онд барилгын ажлыг улсын төсөвт тусгуулж, эхлүүлэх; ✅640 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг шинээр барих асуудлыг анхаарах; ✅Сумын төвийн цахилгааны хүчдэлийн уналтыг бууруулах зорилгоор дэд станц барих; ✅Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг ажиллуулах талаар Засгийн газрын шийдвэр гаргуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах; ✅Цагдаагийн байрны засварын ажилд дэмжлэг үзүүлэх; ✅Шалган нэвтрүүлэх боомтын ажилчдын байрны халаалтын асуудлыг шийдвэрлэх; ✅Эрүүл мэндийн төвд шүдний аппарат олгох; ✅Хилийн цэргийн заставд 2 айлын орон сууц шинээр барихад дэмжлэг үзүүлэх; зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ. #Амьдрах_орчноо_сайжруулж_Өрхийн_үйлдвэрлэлийг_дэмжих_жил #Бүтээлч_хөвсгөлчүүд_хөтөлбөр

Аймгийн удирдах албан тушаалтны зөвлөгөөн

2025-01-28 41
2025 оны 01 дүгээр сарын 28 нд аймгийн удирдах ажилтаны зөвөлгөөн болж сумын ИТХ-ын дарга Засаг дарга Тамгын дарга ИТХ-ийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулан уг зөвөлгөөнд 250 гаруй төрийн албан хаагчид хамрагдсан ажил хэрэгч шинжтэй зөвөлгөөн боллоо. Зөвөлгөөнд ИТХ-ын дарга Л.Дуламхүү, сумын Засаг дарга Б.Бямбабаяр,ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэн нар оролцлоо. Зөвөлгөөнөөр төрийн байгууллагын 2024 оны үйл ажиллагааны үнэлгээ 2025 оны нэрлэсэн жилийн хүрээнд хийх ажлын нээлт, цэрэг штаб, санхүү , хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээлүүдийг холбогдах албан тушаалтнууд мэдээлсэн. Мөн тусгайлан хөтөлбөрөөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллагын уулзалт, сургалтыг сумдын нарийн бичгийн дарга нарын дунд сургалт зохион байгууллаа.

Ээлжит бус 1 дүгээр хуралдаан

2025-01-04 73
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 1дүгээр хуралдааныг 2025.01.03 ны 10 цагт 71.% тай хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа

Багуудын хуралдаан хийх тухай

2025-01-04 75
Багуулын иргэд нийтийн хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 06 наас 2025 оны 01 дүгээр сарын 09 ны хооронд товлон зарлав.Уг хуралдаанаа 1.Багийн иргэдийн нийтийн хуралдаан даргалагчийг сонгох тухай 2.Багийн засаг даргын тайлан сонсож үнэоэлт дүгнэлт өгөх тухай 3.Багийн засаг даргад нэр дэвшүүлж засаг дарга сонгох тухай хэлэлцэнэ. 56.4.Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.ялгүй байх. зараллаа

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН

2024-12-30 74
Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 2024.12.30ны өдрийн 10 цагт 9 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөн 96%ийн ирцтэй хуралдаж байна

2025 оны төсөв

2024-12-30 66
2025 оны төсвийн төслийг сумын Засаг дарга Б.Бямбабаяр санхүү албаны дарга Ж.Батцэцэг нар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Дуламхүүд өргөн барилаа

баг арга хэмжээ 2024

2024-12-30 66
Хөвсгөл аймгийн ИТХ-н төлөөлөгч Х.Цэнд-Аюуш, сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулсан "Баг" арга хэмжээ 12 сарын 25-нд Ханх сумын Тураг I багт, 26-нд Хороо II багт, 27-нд Турт III багуудад тус тус зохион байгуулагдлаа.Мөн баг арга хэмээ үеэр ИТХ-ын төлөөлөгчид "Шидэт санта" аяныг зохион байгуулж давхардсан тоогоо 50 хүүхэд өндөр настанд бэлэг өгч урамшуулсан. Оны шилдгүүдийг шагнаж урамшуулан урлагийн тоглолт тавьж, иргэдээ сонссон үйл ажиллагаа боллоо.

Баг арга хэмжээ

2024-12-29 73
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Х.Цэнд-Аюуш, Ханх сумын ИТХ, ЗДТГ,Соёлын төв хамтран зохион байгуулсан "Баг" арга хэмжээ 12 дугаар сарын 25-нд Тураг I багт, 26-нд Хороо II багт, 27-нд Турт III багуудад тус тус зохион байгуулагдлаа.Багийн иргэдийн ажил үйлсээрээ манлайлж амжилт бүтээлээр дүүрэн яваад урамшуулж бэлэг гардуулсан хөгжимт дарамын уран бүт ээлчид болон ахмад уран сайханчдын урлагийн тоглолт тоглож ,иргэдээ сонссон үйл ажиллагаа боллоо.

УИХ-ын сонгууль

2024-12-20 77
Монгол Улсын Их хурлын 2024оны ээлжит сонгуулийг сумын Засаг даргын Тамгын даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан Уг сонгуулийг зохион байгуулахад нийт 34 төрийн аобан хаагч ажиллаж сонгуулийг амжилттай зохион байгуулсан
khural.mn

Хэлэлцүүлгэ зохион байгуулав

2024-12-19 83
2024 оны 12.5 наас 2024 оны 12 .08 ны дуустал иргэдийн оролцоонд тулгуурласан Ханхын хөгжил хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж иргэдээс санал авч нэгтгэсэн
khural.mn

Зөвлөлийн 2дугаар хуралдаан

2024-12-19 61
ИТХ -ын дэргэдэх зөвлөлийн 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 18 ны 14 цагт хурлын даргын албан өрөөнд ирвэл зохих 7 төлөөлөгчдөөс 5 төлөөлөгч хүрэлцэн ирж 71.4% ийн ирцтэй хуралдаж хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%