Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн үндэсний сургагч багш Ц.Номин Тураг 1-р багт ажиллалаа.

2019-11-28

2019.11.28  ны 12  цагт Тураг  1-р багийн ИНХ-ыг  зарлан  хуралдуулж нийт  өрхийг төлөөлөн  60 %ийн  ирцтэй  хуралдаж дараах  асуудлыг  хэлэлцэн  шийдвэрлэлээ. Хуралдаанд  урилгаар  сумын  ИТХ-ын дарга  Л.Дуламхүү , Тамгын  дарга  Б.Баасансүрэн, Хэсгийн төлөөлөгч  Мөнхтөр, Цагдаа  Бямбадорж , Онцгой  байдлын байцаагч  Г.Сарантуяа,  О.Баатарчулуун  О.Золзаяа  нар оролцож  багийн иргэдэд  мэдээлэл  хийлээ. Уг  хуралдаанаар.
1.  Багийн  Засаг  даргын  2019  оны  үйл  ажиллагааны  тайланг  хэлэлцэж , үнэлгээ  дүгнэлт  өгөх
2. Багийн  дотоод  зохион  байгуулалтын  ажлыг  хэлэлцэх
3.  Иргэдийн санал  хүсэлтийг сонсох
4. ГХУСАЗСЗ-ийн  мэдээлэл
5. Гүүд  сек  ХХК-ны эх  орны хишгийн данс  нээлгэх
6. 18-45  насны  цэргийн шинэчилсэн  бүртгэлийг  бүртгэх
7.  Онцгой байдлын  албанаас мэдээлэл   хийсэн.
Мөн багийн  ИНХ-ын хуралдааныг чадавхжуулах,бэхжүүлэх талаар  мэргэжил арга зүйн   зөвөлгөө  өгч монетерн хийж багийн иргэдэд  "Хэрэглээгээ хянаж сурцгаая"  сэдэвт сургалтыг хийж  хамтарч  ажиллалаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%