Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

Аймаг сумын аваргууд тодорлоо

2024-01-17 169
"Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Аймгийн Хошой Аварга малчин анх удаа тодорж Хошой аварга малчнаар Намдаг овогтой Лхагвасүрэн , Аймгийн аварга малчин өрхөөр Чүлтэм Осор овогтой Өлзийбат нар тодорлоо. Аваргуудын шагналыг малчны хотонд нь гардуулан өгдөг уламжлалын дагуу сумын удирдлагууд хүлээлгэн өглөө.

шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой

2024-01-13 136
Монгол улсад шинэ ардчилсан хууль батлагдсаны 32 жилийн ойн арга хэмжээг сумын ИТХ соёлын төвтэй хамтран зохион байгуулсан карокe тэмцээнд нийт 7 баг оролцож авъяас чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байранд 'Таван эгшиг" баг дэд байранд "Болор шагай баг, .гутгаар байранд "Цагаан сарнай баг тус тус эзлэж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Тэмцээний ерөнхий шүүгчээр. Соёлын төвийн хөгжмийн багш Х.Эрдэнэбаатар номын санч У.Алтанхуяг ИТХ ын нарийн бичгийн дарга K.Oдгэрэл нар оролцлоо.Тэмцээний арга хэмжээг. ИТХ-ын дарга. М.Оюунбат нээж оролцогч багуудад.амжилт хүсч баяр хүргэлээ. Үйл ажиллагаанд нийт 130, төгрөгний шагнал гарын бэлэг өгсөн.

сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан

2024-01-03 228
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 18 ний өдрийн 11 цагт Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 11 онлойноор 3 төлөөлөгч оролцож 62% -ийн ирцтэй хуралдаан эхлэв. Уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан 2. Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай. 3. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны биелэлт үр дүн. 4. Сумын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай. 5. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөлтийн тухай. 6. 2023 оны Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан. 7. Эд хөрөнгө данснаас хасах актлах, шинээр бүртгэх тухай 8. Сумын 2022 онд ойгоос бэлтгэсэн модны дээд хязгаарын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх,2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай 9. Ойн мэргэжлийн байгууллагын 2023 онд хийсэн ажлын тайлан 2023 оныхоо төсвийг амжилттай батлаж хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18ны 20 цагт 30 минутанд дуусав.

ШИДЭТ САНТА -IV САЙН ҮЙЛСИЙН АЯН

2024-01-03 205
Хүүхэд залуучуудад бусдад хуваалцах ,бие биедээ туслах хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх шинэ жилийн баярыг угтан өрх толгойлсон олон хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зорилтот бүлгийн улсын халамж тэтгэвэрээс ангид өрхийн хүүхэд багачуудад бэлэг өгч баярлуулахад оршино. Энэхүү аяны хүрээнд 70 бэлэг 661000 бэлнээр цугларч эзэнд нь хүргэж өглөө

Төлөөлөгчдийн нэг өдөр

2023-11-03 289
Хороо багт 2023.11.09 нд 15 цагт Тураг багт 2023.11.10 нд 14 цагт Турт Баягалант багт 11.13 нд 15 цагт тус тус зохион байгуулна. Уг арга хэмжээнд ИТХ-ын Төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо ажиллаж нөхөрсөг урлаг соёлын үйлчилгээ үзүүлнэ.

Аймаг сумын аварга малчид

2023-10-31 260
үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Аймгийн Хошой Аварга малчин анх удаа тодорж Хошой аварга малчнаар Намдаг овогтой Лхагвасүрэн , Аймгийн аварга малчин өрхөөр Чүлтэм Осор овогтой Өлзийбат нар тодорлоо. Аваргуудын шагналыг малчны хотонд нь гардуулан өгдөг уламжлалын дагуу сумын удирдлагууд хүлээлгэн өглөө.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын баяр

2023-10-31 286
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 ойн баярыг тохиолдуулан бөхийн барилдаан зохион байгууллаа. Ренчинлхүмбэ сумын уугуул Сумын заан Ц.Батсүрэн түрүүлж, үзүүрт Ханх сумын 0117-р салбарын залуу бөх Цогт-Эрдэнэ, Ханх сумын Хороо багийн залуу бөх Б.Мөнхбаатар, Ханх сумын Турт багийн Сумын начин Д.Төмөрхуяг тус тус уран мэхийг уралдуулан шөвгөрлөө

Мөнгөн өвөл

2023-10-31 220
Ханх сумын Төрийн байгууллага, багуудын дунд зохион байгуулагдсан "Мөнгөн өвлийн уянга" Урлагийн наадам 2022-12-24-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадмын ерөнхий шүүгчээр Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын дарга Ж.Даваадамдин тэргүүтэй шүүгчид Мөрөн хотоос ирж манай нутгийн ард иргэдийн авьяас чадварын ундаргыг шүүн дэнсэллээ. Энэ наадамд 6 баг оролцсоноос Б.Анхбаяр даргатай "Сэрүүн Хороо" 2-р багийн ардын авьяастнууд Тэргүүн байр эзэлж, цом, өргөмжлөл 1 сая төгрөг, Ч.Доржпагма захиралтай Ханх сумын ЕБС.ийн авьяаслаг багш, ажилчид 2-р байр, Ж.Уранчимэг даргатай Бүрэнхаан хүүхдийн цэцэрлэг 3-р байр, Д.Анхтуяа даргатай Хүн эмнэлэг, Б.Баасансүрэн даргатай ЗДТГ, Ш.Отгонжаргал даргатай Тураг 1-р багууд ТУСГАЙ байрын шагналыг тус тус хүртлээ.

Хойд бүсийн зөвөлгөөн

2023-10-31 263
Сургалт зөвлөгөөнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Рэнчинлхүмбэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулсан бөгөөд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 13, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч 4, Ханх сумаас 13, Баянзүрх сумаас 10, Улаан-Уул сумаас 11, Цагааннуур сумаас 10, Рэнчинлхүмбэ сумаас 19 нийт 80-аад хүн оролцлоо. Хойд бүсийн сумдын тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилго, зорилтын талаар санал бодлоо хуваалцав. Зөвлөгөөний арга хэмжээнд ач холбогдол өгч санал санаачлага гарган хүрэлцэн ирж оролцсон бүсийн сумдууддаа баярлалаа. Сумын ИТХ-ын ажлын алба

Хүүхдийн спортын наадам

2023-10-31 277
МОНГОЛЫН ӨВЛИЙН ОЛИМП ХЭМЭЭН НЭРЛЭГДДЭГ "БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН 16, ХҮҮХДИЙН СПОРТЫН 7-Р НААДАМ"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН Б.БАТБААТАР, Б.АМГАЛАНБААТАР НАРЫГ ХАНХ СУМЫН ИТХ БОЛОН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. МӨН ИТХ-ЫН ДАРГА М.ОЮУНБАТ Б.БАТБААТАРТ 100,000 ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.

ИТХ-ын ажлын алба мэргэжилтэнгүүдийн сургалт

2023-10-31 265
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ-ын дарга, Ажлын албаны мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт, зөвлөгөөн, спортын нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн ОНӨГ, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар болон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, Шилэн данс, Гэмт хэрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өмчийн ашиглалт хамгаалалт, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаандаа анхаарах зарим асуудал сэдвээр сургалт орсон. Мөн сумдын ИТХ-ын Ажлын албанаас хэрэгжүүлж буй ажил, туршлагаа хуваалцаж, санал солилцлоо. Сумдын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн спортын авъяасыг хөгжүүлэх, хамтран ажиллах, хоорондын уялдааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсчлэн зохион байгуулсан воллейбол, шатар, теннис, дартсын тэмцээнд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албаны хамт олноос бүрдсэн баруун бүсийн ИТХ-ын Ажлын албаны баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ. Багийн дүнгээр хоёрдугаар байрыг урд бүс буюу Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргал, Рашаант сумын ИТХ-ын ажлын албаны хамт олон, гуравдугаар байрыг Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын ИТХ-ын зүүн бүс эзэллээ.

Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр "

2023-10-31 253
2023 оны 09 дүгээр сарын 08-нд ИТХ, ЗДТГ, Төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн дунд нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгууллаа. Төрийн байгууллагууд иргэдэд мөрдлөгө болгон ажиллаж буй хуулиудаа танилцуулан байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан ажиллав. ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс Монгол Улсын ЗЗНДНТУТХууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар 200 ширхэг брошур гарын авлага хийн иргэдэд хүргэж хууль сурталчилан ажиллаа.

Команд штабын сургалт

2023-10-31 287
2023 оны 06 дугаар сарын 07-09 өдрүүдэд Үндэсний хэмжээний стратегийн команд штабын сургууль өнөө өглөөний 06 цагаас Ханх суманд эхэллээ. Команд штабын удирдлагын төв Ханх сумын ЗДТГ-н иргэний танхимд 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ослын үеийн удирдлагын багт бүх Төрийн байгууллагууд, Хаан банк, Төрийн банк, Тусгай хамгаалалттай газар, Цаг уур, Харилцаа холбооны байгууллагууд багтаж байна. Өнөөдөр 06 цагт гал түймэртэй ажиллах дадлага сургууль, эрэн хайх ажиллагаа явуулах сургууль зэргийг хэрэгжүүлж ажиллалаа.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан

2023-10-30 204
сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 30 ний өдрийн 11 цагт 56%ийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд. 1. Сумын СӨБ 2020-2023 онд хэрэгжүүлсэн стратеки төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай 2. Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааны тайлан сонсох / Хамтарсан баг, хүүхэд хамгаалах зөвлөл, иргэний боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны албан ба албан бус сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, хүүхэд хамгаалах зөвлөл, төрийн одон медальд тодорхойлох/ 3. Сумын ЕБС-ийн 2020-2023 оны стратеки төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай 4. Сумын ЭМТ-ийн 2022 онд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсох тухай. 5. Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны зээл олголтын талаарх товч мэдээлэл сонсох тухай 6. МОН-9183 төслийн талаарх мэдээлэл сонсох тухай 7. Сумын ИТХ-ын хөдөлмөрийн дотоод журманд өөрчлөлт оруулах тухай 8. Сумын төвийн суурьшлын бүсийн тэг гортиг тэлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Захирлын ажил хүлээлцэв.

2023-10-30 296
2023 оны 10 дугаар сарын 30 ны өдрийн 09 цагт Ч.Доржпагам тэтгэвэртээ гарч хуучин ажиллаж байсан Ө.Жаргал шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн томилогдох ажлын хэсгийг ахлаж ажиллалаа. Ажлын хэсэгт. К.Одгэрэл Б.Отгонтуяа Б.Зууннаст нар ажиллалаа

төрийн одонгоор шагнав

2023-10-27 269
Сумын хэмжээнд эхийн алдар одонгийн болзол хангасан ээжүүдийн одонг гардуулж гарын бэлэг өгч хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

нээлттэй Хөвсгөл -2023 он

2023-10-27 294
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээнд нийт 24 сум аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн УБ хотод болсон үзэсгэлэн худалдаанд 2023 оны 10 дугаар сарын 06-наас 2023 оны 10 дугаар сарын 08ныг дуустал ороцлоо. Үүнд сумын Засаг даргын захирамжаар томилогдсон орлогч дарга Б.Баттүвшингээр ахлуулсан бүрэлдэхүүн амжилттай оролцож Хөвсгөл аймаг тэр дундаас Ханх сумынхаа бренд бүтээгдэхүүн сүү цагаан идээ,арьс шир урлал, оёдол, байгалийн дагалдах баялаг г м 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.Мөн сум орон нутгийнхаа танилцуулж ажилалаа.Ханх сум нь их онцлогтой хилийн бүстэй,6 ястан амьдардаг энэ үеэр соёл урлагийг сурталчилж буриад үндэстэний ёс заншил, хэв маягийг сурталчилсан Нутгийн иргэдийг дайлж халуун цай жимс жимсгэнээр дайлж хүндэтгэл үзүүлсэн.

мөнгөн хонхны баяр

2023-10-27 329
жил бүрийн намар сургуулийн сурагчид хонхны баярыг ёслол төгөлдөр зохион байгуулж мөнгөн хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд ИТХ-ын даргын нэгрийн өмнөөс оролцож шагнал гардууллаа.

Худалдан авах ажилагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт

2023-10-26 243
Худалдан авах мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтанд сум бүрээс 4 төлөөлөл сонгогдсож түүний нэг гишүүнээр оролцож шалгалтаа амжилттай өгч мэргэшсэн ажилтаны сертификат авлаа

хяналт шалгалт

2023-10-18 260
сумын ИТХ-ын ажлын албанаас Татварын улсын байцаагчтай хамтран худалдаа үйлчилгээний газрууд дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх туслан зөвлөж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%