2024-02-16
226
2024 оны 02 дугаар сарын 01 ний өдөр сумын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ИТХ-ын ажлын алба хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн ,мал эмнэлгийн улсын байцаагч, татварын улсын байцаагч цагдаа нарын хамтарсан хяналт шалгалтыг тус сумын нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Аялал жуулчлалын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Амьтны тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм журам стандартын мөрдөлт, хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар эрсдлийг бууруулахад чиглэсэн хяналт шалгалтыг зохион байгуулахад урьдчилсан байдлаар удирдамжийг танилцуулж зөвлөгөө зөвлөмжийг өгч нийт 15 дэлгүүрээр явж ажиллалаа. Шалгалтын явцад ОХУ-аас орж ирсэн акцгүй архи пиво дарс мөн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хоолны амтлагч байсныг ажлын хэсэг хураан авч устгалын комисст хүлээлгэн өгсөн. Архи согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлгүй дэлгүүрээр зарагдаж байсан архи пивыг хураасан.