2023-05-09
248
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ-ын дарга, Ажлын албаны мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт, зөвлөгөөн, спортын нөхөрсөг тэмцээнийг ө амжилттай зохион байгуулж,Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар болон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, Шилэн данс, Гэмт хэрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өмчийн ашиглалт хамгаалалт, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаандаа анхаарах зарим асуудал сэдвээр сургалт орж,сумдын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн спортын авъяасыг хөгжүүлэх, хамтран ажиллах, хоорондын уялдааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсчлэн зохион байгуулсан воллейбол, шатар, теннис, дартсын тэмцээнд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албаны хамт олноос бүрдсэн баруун бүсийн ИТХ-ын Ажлын албаны баг тамирчид тэргүүлж, урд бүс буюу Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргал, Рашаант сумын ИТХ-ын ажлын алба гуравдугаар байрыг Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын ИТХ-ын зүүн бүс тус тус эзэллээ..