Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

ХОЙД БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 15 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2025-04-29 22
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдсан. 🔽Хуралдааны үеэр ирэх 4 жилд бүсийн чанартай хөрөнгө оруулалтын 15 төсөл, арга хэмжээнүүдийг шийдвэрлэн Засгийн газрын тогтоолд тусгалаа. 1. Эгийн голын усан цахилгаан станц төслийг эрчимжүүлэх 2. Бага-Илэх боомт Хутаг-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эрчимжүүлэх 3. Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Булган аймаг-Бугат сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих, Булган суманд А.Амарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор дурсгалын цогцолбор барих 4. Булган аймагт шинээр баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтыг шийдвэрлэх 5. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгах 6. “Бизнес инкубатор төв”-ийн барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгах 7. Дулааны станцын өр төлбөр, өмчлөлтэй холбоотой асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах 8. Баян-Агт, Сайхан, Могод сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбох, Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн авто замын ажлын зураг төслийн санхүүжилтийг 2026 онд шийдвэрлэх 9. "Тээвэр логистикийн төв" байгуулах асуудлыг судлах 10. Хойд бүсийн орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженер дэд бүтцийг хэрэгжүүлэх 11. “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг судалж танилцуулах 12. Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах 13. Шинэ төрлийн таримал, малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, 14. Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох 15. “Цахим аймаг, ухаалаг хот” зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх төслүүд хэрэгжинэ

ЭЭЛЖИТ 3ДУГААР ХУРАЛДААН

2025-04-25 33
ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан 61,9 % ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. -Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай -Сумын хамтарсан багийг шинэчлэн батлах тухай -Хураамжийн үнэ тогтоох тухай -Сумын Засаг даргын үйл ажиллагааны 2025-2028 оны хөтөлбөрт тодотгол хийх тухай -Сумын ИТХ-ын дэргэдэх хороодын ажиллах төлөвлөгөө батлах тухай - Нөхөн сонгууль зохион байгуулах ухуулаг хуудас нийтийн эзэмшлийн самбарын байршил тогтоох тухай -Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх тухай.

байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг

2025-04-24 26
Аялал жуулчлалын улирал эхлэх, хөрс дэлхий сэргэх хаврын цагтаа сумын төвийн өнгө үзэмж, хөрс, усанд сөргөөр нөлөөлж байгаа 6 байршлын нүхэн жорлонг эхний ээлжид буулгаж дарлаа. Нүхэн жорлон нь хөрсөөр дамжин гүний усыг бохирдуулан хүн амын дунд цусан суулга, гепатит А, гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг. Иймд нүхэн жорлонг ариутах, хөрсөнд нэвчилт үүсгэхгүй жорлон ашиглахыг УРИАЛЖ байна.

нөхөн сонгууль 2025 оны 06 дугаар сарын 22 нд болно

2025-04-24 26
Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-ны өдөр болно 👉2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна. 👉Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг. #25дугаарсувагтелевиз #25цагмэдээллийнхөтөлбөр

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя

2025-04-22 25
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгаас хүрээлэн буй орчны боловсрол, бүтээлч эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор ЕБС-ийн Бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Бороотой өдөр” гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагч нарт шагнаж урамшуулав. Шагналыг Засаг даргын орлогч, БОТХБТ-ын дарга М.Эрдэнэдаваа гардуулав. 1-р байр Г.Энхсондор 2-р байр Б.Хулан 3-р байр Э. Соёмбо-Эрдэнэ Тусгай байр Б.Нарансолонго нартаа баяр хүргэе. 👏👏👏 Байгаль орчноо хайрлан хамгаалж, үр хойдоо үлдээе❤️

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ХАНХ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-04-22 21
. “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Төрийн бодлого шийдвэрийг таниулах, сурталчлах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг зөв төлөвлөж, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, малын үржил селекцийн ажлыг оновчтой зохион байгуулах, малыг ялган тэмдэглэж бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэхийн ач холбогдол, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар мэдлэг олгоход энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байна. Ханх сумын малчдын зөвлөгөөнд Хоршооны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Залуу малчдын төлөөлөл, Мал аж ахуйн чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, Сумын мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, удирдлагууд нийт 150 гаруй хүмүүс оролцолоо.

нөхөн сонгууль

2025-04-20 21
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна 🥳Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. 🥳2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна. 👇👇👇 https://m-election.mn/.../17274137732091&id=1741782605695713

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООНО.

2025-04-18 22
🖌️🖌️🖌️Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно. 🖌️🖌️🖌️Нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт 3дугаар хороонд нөхөн сонгууль явуулахаар тухайн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэсэн байна. ❗️❗️❗️Иргэд та бүхэн дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болохыг анхаарч, шаардлагатай бол хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэнэ үү.

Сумын Ээлжит бус 2 дугаар хуралдаан

2025-04-18 22
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 2 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 18 ний өдрийн 11 цагт сумын ИТХ-ын даргын албан өрөөнд 57%ийн ирцтэй хуралдаж Үүнд 1. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3. Үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай 4. Сумын Засаг даргын 2025 -2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тодотгол хийх тухай 5. Хороодын 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Сумын сонгуулийн хороог байгуллаа.

2025-04-18 22
ХАНХ СУМЫН ТУРТ БАГТ НӨХӨН СОНГУУЛЬ БОЛНО. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС -Р ХУРАЛДААН БОЛЖ СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
khural.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөл хуралдав

2025-04-17 14
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2025 оны 04 дүгээр сарын 17 ний өдрийн 1 цагт хурлын даргын албан өрөөнд 57 %ийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр хуралдааны бэлтгэл ажлыг хангуулахаар үүрэг чиглэл ажлын албанд өглөө

ханх сумын Турт 3 дугаар сагт нөхөн сонгууль зохион байгуулагдана.

2025-04-16 14
Орон нутгийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ханх, Цагаан-Үүр сумдын тус бүр нэг суудлыг нөхөхөөр зохион байгуулагдах гэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаглаварт хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвсэл 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, бие даан нэр дэвшигч 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор мөрийн хөтөлбөр, хандивын тайланд дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлэхээр тогтоосон байна. Иймд тогтоосон хугацаанд мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

Иргэдийн хурлын төлөөлөгчид сургалтанд

2025-04-01 32
Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 24-27 ныг дуустал "Төлөөлөгчдийн чадавхжуулах" сургалтанд хурлын дарга нарийн бичгийн дарга мэргэжилтэн нийт 17 төлөөлөгч оролцсон. Уг сургалт шинээр сонгогдсон төлөөлөгчдөд анхан шатны арга зүйн зөвөлгөө цаашид яаж ажиллах талаар мөн орон нутгийн хөгжил, төсөв санхүү, хурлын дэргэдэх хороод зөвлөлийн ажиллах талаар цг үеэ олсон үр дүнтэй сургалт болсон. Мөн энэ үеэр УИХ -ын гишүүн Б.Мөнхбаатар Л.Энхамгалан Д.Үүрийн туяа нартай уулзаж сум орн нутгийнхаа тулгамдаж буй асуудлын танилцуулж санал бодлоо солилцсон. Сургалт дуусч сумын ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө Ноён хутагт Данзанравжаагийн нутагт очиж сүжиглэж энерги авсан.

хөвсгөл аймгийн Ханх сумын товч танилцуулга

2025-04-01 27
СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА Ханх сум нь 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 2 дугаар хуралдаан, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар хурлын тогтоолуудаар 1931 оны хавар Саяны нурууны орчим Мөнх цаст “Бүрэнхаан уул”, Хөвсгөл далай хоёрын хоорондох зурвас газарт Ханх сум гэж байгуулагдсан. Тус сум нь Урианхай, Дархад, Буриад, Халх голлосон олон ястны өлгий нутаг юм. Саяны нурууны орчим Мөнхцаст уул Бүрэнхаан уул Хөвсгөл далай хоёрын хооронд Хөвсгөл аймгийн хамгийн хойд хэсэгт далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт ой тайгын бүсэд оршдог. Манай сум нь 549871 га талбайтай, Монгол улсын гадаргын цэвэр усны 75%, ой модны 25%-ийг дангаараа эзэлдэг. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эрэг орчмын газар нутагтай. Сумын газар нутгийн 98% улсын тусгай хамгаалалтад багтдаг ба 2% сумын эдэлбэр газарт хамаарна. Нутаг дэвсгэр, бүсийн онцлог Тус сум Хөвсгөл аймгийн хойд хэсэгт далайн төвшнөөс дээш 1500-3600 метрийн өндөрт Ой тайгын бүсэд оршдог. Өмнө талаараа Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгон, баруун талаараа Ренчинлхүмбэ сум, хойгуураа ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймаг, зүүн талаараа Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдтай хил залган Хөвсгөл далай хойд тал, Саяны нуруу түүний оргил Бүрэн хаан /Мөнх сарьдаг/ уулын өвөр бэлийг дагаж Их хороо, Их, бага Ханх, Тураг, Далбай, Борсог, Ноён гол зэрэг томоохон голуудын сав, хөндийг дагаж оршдог. Улаанбаатар хотоос 952 км, аймгийн төвөөс 281км зайд алслагдан оршдог бөгөөд Саяны нурууны оргилыг дагаж Монгол Оросын хил зааглагддаг. Цаг уурын нөхцөл Ханх сумын цаг агаарт Хөвсгөл нуурын ус нь агаарыг чийгшүүлэх бөгөөд агаарын температур 1, 2 дугаар сард хамгийн доод хэмжээнд хүрч дунджаар -26.1 градус байх боловч хүйтэндээ -38 градус болж хүйтэрдэг. Зун 6,7 дугаар сард дээд хэмжээндээ хүрч +8-+23 градус болж дулаарна. Зундаа чийглэг, сэрүүн, хүйтэн ч нуур хөлдсөнний дараа тогтуун уур амьсгалтай байдаг
khural.mn

Эрхэм зорилго

2025-03-31 30
Монгол Улсын үндсэн хууль бусад хуулиудыг хэрэгжүүлэн хурлын үйл ажиллагааг бэхжүүлж гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулах, төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай,чирэгдэл, хүнд сурталгүй хүргэх төсвийн хөрөнгийн үр ашгийг оновчтой зарцуулж,сахилга хариуцлагыг дээшлүүлэн сум орон нутгаа хөгжүүлэхэд оршино.

Сэтгэлийн дэм

2025-03-19 37
Сайн байцгаана уу? Турт 3-р багийн иргэн Ж.Хишигбатын гэр бүлд тохиолдсон болзошгүй гал түймрийн аюулд өртөж эд хөрөнгө болон сэтгэл санааны асар их хохирол амссан тул тусламжийн гараа сунгахыг сумын нийт иргэд, албан байгууллага болон аж ахуй нэгж та бүгдийг нэгдэхийг уриалж байна. Өгөөмөр сэтгэлийн хариу Өнө мөнхөд дэлгэрэг. " Түмний сэтгэлийг түмэндээ " хандивын аянд нэгдэцгээе. Хандивын данс:5312894431 Холбоо барих утас: 88318677 Турт 3-р багийн Засаг дарга Б.Мөнх-Эрдэнэ

Төрийн албан хаагчийн ёс зүй АСК зохион байгуулав.

2025-03-19 47
2025 оны Боловсролын салбарын нэрлэсэн жилийн хүрээнд БГ-ын төлөвлөгөөт ажлын дагуу зохион байгуулсан Ханх сумын төрийн байгууллагуудын дундах "Соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр ба ТАХ-ийн ёс зүй"- сэдэвт АСК тэмцээн амжилттай болж дууслаа. АСК- тэмцээнд нийт 5н баг оролцлоо. 1- байр, өргөмжлөл, 200000 "Өсөх-Ирээдүй" баг /сургуулийн баг/ 2-р байр, өргөмжлөл 150000 "Цагаан суврага" баг /Соёлын төв/ 3-р байр, өргөмжлөл 100000 "Энэ хүүхнүүд үү? "- баг /Бүрэнхаан хүүхдийн цэцэрлэг/ Тусгай байр, өргөмжлөл, 50000 "Эв эе"- баг /БУЗАН/, Этос /Сургуулийн/багууд тус тус амжилттай оролцлоо. АСК-тэмцээнд оролцсон багуудаас гаргасан уриа: "Ёс зүйтэй төрийн албан хаагчийг төлөвшүүлье"

Мэндчилгээ

2025-03-19 43
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 👏 Та бүхэн минь хотол олноороо САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ Юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Рэнчинлхүмбэ сумын уугуул Ханх сумын харьяат цэргийн заан Б.Мөнх-Очир агсаны нэрэмжит өсвөрийн үндэсний бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаа

2025-03-16 30
Ханх сумын уугуул цэргийн заан Б.Мөнх-Очир агсаны нэрэмжит өсвөр насны бөхийн барилдаан 2025 оны 03 дугаар сарын 14 -нөөс 16- ний өдрүүдэд Ханх , Рэнчинлхүмбэ Улаан-Уул сумын өсвөрийн бөхчүүдийн барилдаан болж сумаа төлөөлж Б.Мөнх-Очир агсаны төрсөн хүүхдүүд амжилттай оролцож ирсэн.

Бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа.

2025-03-14 34
Ханх сумын эрэн хайх аврах бүлгийн бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төрийн албан хаагчдад бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа. Үзлэгээр ой, хээрийн түймрийн үед ажиллах бэлтгэл бэлэн байдал, багаж, техник хэрэгслийг шалган, заавар зөвлөмж өгч ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%