Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ

Мэдээлэл


нийт 301

Ханх сумын ахмадууд

2017-10-02 170
Ахмадын баярын арга хэмжээнд 130 гаруй ахмад цуглаж сумаас болон албан байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулж харьяалалгүй ахмаддаа 10 кг гурал өглөө.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан

2017-09-15 176
ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж уг хуралдаанаар. 1. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах 2. ГХУСАЗСЗ, хүүхэд хамгааллалын хамтарсан багийн зөвлөл, ЗДТГ-ын зөвлөлүүдийн хийх ажлын төлөвлөгөө 3. Хүүхдээ сонсоё арга хэмжээ зохион байгуулах 4. Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцэв. ИТХ-ын даргы Л.Дуламхүү албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт ажил үүүргийн болоод ойрын үед хийж гүйцэтгэх ажлуудыг танилцууллаа. Мөн цаг үеийн ажлууд 9,10 сард нилээн шахуу хариуцлагатай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Ихэнх төрийн албан хаагчид ээлжийн амралттаа дуусч ажилдаа орж байгаа болохоор тухай тухайнхаа ажлуудыг цаг хугацаанд нь хийж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож амжилт хүслээ.

хүндэтгэл үзүүлэв

2017-09-15 177
Сумдын нарийн бичгийн дарга нар өндөр настаны тэтгэвэрт гарч байгаа мэргэжил нэгт хамт олноо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Чингис зоогийн газар нэг оройг хамддаа өнгөрүүлэв.

Эхийн алдар

2017-06-07 174
алдарт эхийн одонгоор шагнагдсан эхчүүдийн одонг гардуулав
khural.mn

эх үрсийн баяр

2017-06-07 179
сумын ИТХ-ын дарга Л.Дуламхүү эх үрсийн баярын арга хэмжээнд оролцож алдрай хөөрхөн бяцхан үрсэд баяр хүргэж СӨБ-ын хүүхдүүдэд бэлэг гардуулав

Ханх "бүрэн хаан"цэцэрлэг

2017-05-29 236
СӨБ-ын дунд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд "Миний бүтээл-2017" сэдвээр өгөгдсөн зургийн дагуу тосон харандаагаар эх зургийг будаж гүйцэтгэн тэргүүн болон тусгай байр эзэлсэн хүүхдүүдэдИТХ-ын төлөөлөгчид ажлын албанаас шалгаруулж урамшууллаа.

аймгийн ОБА МХГ БХГ -ын хамтарсан шалгалт ханх суманд ажиллав

2017-05-26 188
Аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, ГХБХБГазраас УОК-ын 01 тоот албан даалгавар аймгийн Засаг даргын А/183 тоот захирамжийн дагуу ой хээрийн болон объектын гал түймэрээс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, арга хэмжээнд зөвлөн туслах шалгалтыг өнөөдөр манай суманд зохион байгуулж байна.

аймгийн удирдлагууд ханх суманд ажиллав

2017-05-26 184
ИТХ-ын ажилтан Р.Машбат ЗДТГ-ын дарга Х.Ганочир ТЗУХ-ийн нарийн бичиг Ц.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 1. ББАтай сонгуулийн боловсон хүчний сургалт 2. ТАХ-ын стандарт шаардлага 3. Эрх зүйн баримт бичгүүд боловсон хүчний томилгоо зэрэг асуудлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

ССХ-ны хуралдаан болов

2017-05-25 193
Ханх сумын сонгуулийн хорооны хуралдаан 2017.05.22 нд хуралдаж 1. ССХ-ны ажлын төлөвлөгөө ажил үүргийн хуваарь 2. ССХ-ны ажиллах цагийн хуваарь 3. ССХ-ны ня-бо няравыг томилов.

нийтийн цэвэрлэгээнд иргэд идэвхтэй оролцов

2017-05-25 180
сумын хэмжээнд 2017.05 сарын 23-25 ны өдрийн нийтийн хог цэвэрлэгээний ажил болгохоор төлөвлөж сумын төвийн эзэнгүй хогийг ачиж цэвэрлэв.

сумын төвийн хог цэвэрлэв.

2017-05-25 173
Сумын хэмжээнд иргэн ААН албан байгууллага ард иргэд эзэнгүй хог болон ойр орчмынхоо хогийг цэвэрлэв.

баг хорооны засаг даргын сургалт

2017-05-21 186
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, "Ухаалаг засаг" төслөөс Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэстэй хамтран баг, хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалтыг 2017.05.08-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Нийгмийн хамгаалал, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэдийн сайд А.Цогцэцэг нар оролцож үг хэллээ. Хөвсгөл аймаг 126 багтай бөгөөд багийн засаг дарга нарын 60 орчим хувь нь 40 хүртэлх насны залуус, 62% нь дээд боловсролтой байгаа бол тэдний ердөө 18% нь эмэгтэйчүүд байна гэсэн тоо гарчээ. Багийн засаг дарга бол төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид хүргэдэг гол хүмүүс бөгөөд улс орны тоон мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нэгтгэхэд тэдний хүч оролцоо өндөр байдаг юм. 2 өдрийн сургалтанд нийт 165 хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд Хүн амын мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн санг амжилттай хөтлөн явуулах боломж бүрдэх юм.

ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан

2017-05-20 177
Ханх сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2017.05.19 ны 14 цагт сумын соёлын төвд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан 73%ийн ирцтэй эхлэв М.Мягмаржав, Д.Отгонбаяр М.Оюунбат Н.Даваасүрэн, Э.Амарсанаа нар чөлөөтэй байлаа.

2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд

2017-05-19 185
Ханх суманд 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад аудит хийж илэрсэн зөрчлийн дагуу зөвлөмж ирснийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн төсөв санхүүгийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж үнэлгээ өгч товч тайлангаа аймгийн Аудитын газар хүргүүлэв.

ИТХурал

2017-05-16 179
ханх сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 05.16 ны 14 цагт хуралдаж 2017 оны төсвийн тодотголыг сумын засаг дарга тэргүүлэгчдэд өргөн барилаа

сумын ИТХТ-ийн ээлжит 3-р хуралдаан

2017-05-15 183
Сумын ИТХТ-ийн ээлжит 3-р хуралдаан 2017.05.15 ны 14 цагт 72%ийн ирцтэй хуралдав. Уг хуралдаанаар 1. МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулах хэсэг нэгтгэх тухай 2. ИТХ-ын 2017-2020 оны баримтлах бодлого үндсэн чиглэл батлах тухай 3. Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулах тухай 4. Аймгийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах тухай 5. ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай хэлэлцэв
khural.mn

аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан

2017-05-10 186
Аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан 2017.05.10 нд болж хуралдаанд сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо. Хуралдаанаар 2 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:Улсын Их Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдан 2017 оны төсвийн тодотголын дагуу аймгийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 17.661.371.900 төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.597.232.400 төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг2.186.404.700 төгрөгөөр, Аймгийн түрээсийн орлогыг 10030,0 мянган төгрөгөөр, орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн газруудаас орох ногдол ашгийн орлогыг 187516,8 мянган төгрөгөөр нийт аймгийн орлогыг 197546,8 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, “Төсвийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэхь заалтын дагуу сумдын ерөнхий орлогын дансны үлдэгдээс дээд шатны төсөвт татан төвлөрүүлэх 134046,7 мянган төгрөгийг аймгийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлэх шийдвэрийг гаргалаа.

Гамшгаас хамгаалах дууд дохио

2017-05-10 186
Ханх сумын гамшгийн бэлэн байдалд дууд дохиогоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж албан байгууллага гамшгаас хамгаалах штабынхан цаг цагийн даалгаврын бүрэн гйүцэтгэж сайн дүнтэй ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%