Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г. Мөнгөнхуягаар ахлуулсан ажлыг хэсэг Ханх сумынд 4 дүгээр сарын 10, 11 нд тусгай удирдамжийн дагуу ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна. ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд, сумдад ажиллах удирдамжийн гол зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах цэргийн насны залуучууд, иргэд, төрийн албан хаагчдад нөлөөллийн ажлыг зохион байгуулахад оршино.